"Монголын зүрх Хэнтий" лекц болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:45:55

Хэнтий нутгийн залуучууд, Хан Хэнтий Нутгийн Хөгжлийн хөтөлбөр(ХХНХХ)-ийн урилгаар Харвардын их сургуулийн төгсөгч, ХХНХХ-н анхны багийн ахлагч, "Азийн Хүлэг улс" номын зохиогч Л.Оюун-Эрдэнийн "Монголын Зүрх Хэнтий" лекцийг зохион байгуулах гэж байна.

Хүрэлцэн ирсэн хүн бүрт шинэхэн бүтээл болох "Азийн Хүлэг улс" тэргүүн дэвтрийг бэлэглэхээр болжээ.

Номын зохиогч Бэрх тосгоны уугуул Л.Оюун­-Эрдэнэ 10 жилийн өмнө "Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоо хэвлүүлж байсан бөгөөд энэ удаад Сэргэн мандсан болон уруудан доройтсон улс орнуудын түүх, өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийн тухай "Азийн Хүлэг Улс” номоо хэвлүүлж төрөлх нутагтаа номын нээлт, хөгжийн лекцээ унших гэж байгаа аж.

Лекц энэ сарын 09-ны 17:00-с Хэнтий аймгийн Хан Хэнтий Чуулгад болох аж.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ