Ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-03 11:20:23
ЯНГОН. /Синьхуа/. Мьянмарын Каяах мужийн нийслэл Лойкау хот болон Тайландын Тай мужийн Мае Хун Сунь хотын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулсан тухай Мьянмар улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээлэв.

“Манай муж Мае Хун Сунь хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд хийгээд боловсролын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Каяах мужийн засгийн газрын ордонд лхагва гарагт болсон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр тус мужийн тэргүүн сайд Пхаунг Шо онцлон тэмдэглээд, Лойкоу хотод хөрөнгө оруулахыг Тайландын талд уриалжээ.

"Соёл, уламжлалын төстэй талуудтай манай хоёр хотыг холбож буй “Хилийн шалган нэвтрүүлэх 13-р боомтыг” шинэчлэн сайжруулах болно" гэж Мае Хун Сунь хотын дарга Сирират Чамупакарн мэдэгджээ. Түүнчлэн Мьянмарын талаас хоёр хотын холбох шалган нэвтрүүлэх олон улсын боомт байгуулахаа амалсан бөгөөд мөн ийм боомт байгуулахыг Тайландын талд уриалсан байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ