Тогызхумалахын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-31 21:05:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казах түмний үндэсний тоглоом тогызхумалахын /есөн хоргол/ Ази тивийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 26-30-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Дэлхийн тогызхумалахын холбоо болон Монголын тогызкумалахын холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол, Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Өзбекистан зэрэг зургаан орны 170 орчим тамирчин 8-14, 14-18, 18-аас дээш  насны ангиллаар,  классик, рапид, блиц төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлджээ.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Казахстан Улсын тамирчид 14 алт, 14 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Киргизийн тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, долон хүрэл медаль, Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаах байруудад  тус тус шалгарлаа.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ