Иракт цэрэг илгээснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-08 12:34:02

МОСКВА. /Sputnik/. Турк Иракт цэргээ оруулсныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцэхийг Орос санал болгосон гэж НҮБ-ын эх сурвалж мэдээлэв.

Курдын Пешмерга хүчний дайчдыг бэлтгэхээр Иракийн Ниневе мужид Турк 150 цэрэг илгээсэн гэж хэвлэлд мэдээлсэн билээ.  Уг асуудлыг хэлэлцэхийг Орос санал болгосон бөгөөд “бусад асуудалтай холбогдуулан хаалттай хэлэлцэнэ” гэж эх сурвалж мэдээлээд, тусдаа уулзалт болохгүй гэж нэмж хэлэв.

Иракийн эрх баригчдад мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр Турк алба хаагчдаа Иракийн нутаг дэвсгэрт орууллаа гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер Абади хэлээд, тус улсын бүрэн эрхт байдлыг зөрчиж, сайн хөршийн харилцаанд хагарал үүсгэсэн гэж үзсэн юм.

Асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлэлцэхээс зайлсхийж, цэргээ эргүүлэн татах 24 цагийн хугацааг Абади даваа гарагт Туркт өгсөн юм. Турк цэргээ эргүүлэн татахаас татгалзжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ