Засмал замаас 50 метрийн дотогш мал хариулахыг хориглодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албанаас мэдээлж буйгаар орон нутгийн замд автомашинаар мал, амьтан дайрч гэмтээх осол нэмэгдэж байна.
Дээрх нөхцөлд хууль дүрмээр малчин, жолооч хоёр хоёулаа буруутан болдгийг анхааруулж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23-ын 7 дахь хэсэгт зааснаар суурин газрын гаднах засмал замаар мал туухдаа зорчих хэсгийн дагуу явна, засмал замаас 50 метрийн дотогш мал байлгаж хариулахгүй байхыг хориглосон байдаг. Түүнчлэн малыг гүүр болон гарцаар гарахдаа аль болох түргэн, бөөнөөр нь туух бөгөөд энэ үед ойртон ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан байдаг.

Малчдын хувьд дээрх заалтыг биелүүлдэггүй, жолооч нарын хувьд хурд хэтрүүлэх, шөнийн цагт автомашины гэрлийг ойрын зайд шилжүүлдэггүй зэрэг зөрчлөөс болж ихэнх осол аваарь, мал дайрах явдал үүсэн гарч байгааг ЦЕГ-аас анхааруулж байна. Мөн малчдыг төв засмал замын дагуу мал сүргээ хариулгагүй орхихгүй байхыг сануулж байна.
Мал дайрах осол орон нутгийн замд ихэвчлэн гарч, сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэх дотоод, гадаадын аялагч зорчигч нар, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа тул 10 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг, хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэх оорн нутгийн чиглэлд 24 цагийн турш байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Он гарсаар мал, амьтан дайрч мөргөсөн 5 удаагийн тохиолдол бүртгэснээс Улаанбаатар-Мандалговь- Даланзадгадын замд сүүлд 2 удаагийн осол гарсан байна. Бороо их орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед осол илүү гарч байгааг сануулж байна.

Б.Болд