МҮЭХ-ны удирдлагууд ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ны удирдлагууд өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тав дахь шатны үнэлгээг хийж буй ОУВС-гийн ажлын хэсгийнхэнтэй уулзах болжээ.
МҮЭХ-ны зүгээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх чиглэлээр ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Энэ удаагийн уулзалтаар дээрх албан бичгийг хэрэгжүүлэх боломж, нөхцлийн талаар хэлэлцэх аж. Уулзалтад МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар оролцох юм.
Ч.Ариунболд