1800 гаруй хүүхэд гэр бүлдээ эргэн нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-27 12:06:11
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Шүүхийн шийдвэрийн сүүлийн хугацаа дуусахаас өмнө 1800 гаруй цагаач хүүхдийг эцэг эхтэй нь эргүүлэн нэгтгэсэн гэж Трампын засаг захиргаанаас баасан гарагт мэдээлэв.

1442 хүүхэд АНУ-ын цагаачдын хорих газарт байсан эцэг эхтэйгээ эргэн нэгдсэн бол эцэг эх нь цагаачдын хорих газраас гарсан, 18 нас хүрсэн, төрөл садан руугаа явах боломжтой 378 хүүхдийг төрөл садан болон эцэг эхийнх нь найзуудад хүлээлгэн өгсөн байна. Харин 700 гаруй хүүхдийн эцэг эх нь АНУ-д байхгүй байсан учраас тэд гэр бүл төрөл садантайгаа нэгдэж чадаагүй байна.

АНУ-ын албаны ажилтнууд 2500 гаруй цагаач хүүхдийг эцэг эх нь бичиг баримтгүй байсны улмаас эцэг эхээс нь салган тусгаарлаад байсан билээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ