Иргэдийн хурал цаг бүртгэх санал авах үйл ажиллагааг автоматжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:55:39

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан төлөөлөгч нарын цаг бүртгэх санал өгөх үйл ажиллагааг автоматжуулан 20 сая төгрөгийн өртөг бүхий программ хангамж техник тоног төхөөрөмжтэй болжээ.

Хуралд автомат шинэ тоног төхөөрөмжийг ашигласнаар цааснаас татгалзах, цаг хэмнэх, ил тод нээлттэй зэрэг олон давуу талтай юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгч хэдэн цагт ирсэн, хэнд санал өгч буй нь тодорхой гарах тоног төхөөрөмжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаан дээр туршиж амжилттай ажиллажээ. 

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ