Сайн үйлсэд нэгдсэн залуус "Номонд дурлая" өдөрлөг зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:14:58

"Фейсбүүк ертөнцийг харах цонх биш" хэмээн үе тэнгийнхэн, өсвөр үеийнхэндээ уриалсан залуус 12 сарын 03-нд  "Номонд дурлая"  өдөрлөг зохиов.

Эдгээр залуус  "ЮНЕСКО"-ийн  Бээжин дэх салбар, "Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг"  хамтарсан " Хариуцлагатай Залуу Манлайлагч" хөтөлбөрийн хүрээнд "Манлайлал ба Удирдлага" сургалтад хамрагдсны дүнд  сайн үйлс бүтээхээр  нэгджээ. Үүнд:  Аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж, үйлчилгээ, Хүүхэд гэр бүлийн хэлтэс, Зөв залуус, Солонго цогцолбор, Төв Чандмань ДЭХГ гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагын залуу албан хаагч нэгдэж, цаашид тогтмол үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.

Тэд дараагийн удаа их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж, сурагчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ