Жаргалант сумын 40 жилийн ойгоор эрийн гурван наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Жаргалант сумын түүхт 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 19,20-нд болно. Баяр наадмын үеэр эрлийз болон монгол морьдын уралдаан, сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаан болно.
Анх Улаантолгойн сангийн аж ахуй нэртэй байсан Жаргалант сум нь газар тариалан, мал аж ахуй түлхүү хөгжсөн газар юм. Уг газарт Эрдэнэт хотын анхны эмнэлэг, сургууль байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө газар тариалангийн идэвхтэй бүс нутаг буюу Орхон аймгийн хүн амын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнхийг хангаж байгаа газар болжээ.
Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай бөгөөд Баян-Өндөр сум нь Монгол Улсад хамгийн их хүн амтай аймгийн нэг юм. Тодруулбал, 97 мянган хүн амтай бол Жаргалант сум 3000 хүн амтай. Тус сум аймгийн төвөөс 30 км-ын зайтай оршдог.
Дашрамд дурдахад, энэ зун Орон аймагт “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн 40 жил, Үндэсний их баяр наадам, Жаргалант сумын 40 жил, Төвийн бүсийн “Их хурд” даншиг наадам болж байна.

Б.Оюун-Эрдэнэ