Тэргүүн хамба Д.Чойжамц:Наадмын нээлт ажил хөдөлмөр өрнөхийг бэлгэдсэн утга төгөлдөр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-07-11 14:52:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж сонирхсон Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гавжийн сэтгэгдлийг наадамчин олон түмэндээ хүргэж  байна.

Тэрбээр: “Үндэсний Их баяр наадам сайхан болж байна. Ер нь жил жилийн наадам өмнөхөөсөө улам илүү болоод байгаа нь илт харагдах юм. Нээлтийн ёслолыг үзлээ, их бэлгэ дэмбэрэлтэй утга төгөлдөр нээлт боллоо. Бидний оюун ухаан, ухаантнуудын зориг хүсэл бүгд нийлэн эвсдэг. Монгол орны ирээдүй, хөгжил дэвшил сайн сайхныг цагаан сар, наадмаараа настай хүний хувьд бэлгэшээж харж суудаг. Энэ жилийн наадам мал сүрэг өссөн, тариа будаа арвин, ажил хөдөлмөр нь дээшлэн дэвжсэн, эв нэгдэлтэй байхын бэлгэдэл болсон урд хожид үзэгдээгүй, эвсэг маш ухаалаг үнэхээр сайхан нээлт боллоо гэсэн өндөр сэтгэгдэлтэй байна даа. Монгол түмэн минь хотлоороо сайхан наадаарай” гэлээ.

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ