Монголын бүргэдтэй анчдын зургийг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-07 14:57:59

СИДНЕЙ. /sidneymorningherald/. Цельсийн -40 хэмд зураг авна гэдэг бараг л боломжгүй. Камерныхаа зайг сугандаа хавчуулж байж авч чадна гэж Австралийн алдарт гэрэл зургийн сэтгүүлч Палани Мохан хэллээ.

Дэлхийд хамгийн сүүлчийн гэж Палани үзэж буй Монголын бүргэдтэй анчдын дүр зургийг тус улсын баруун нутгийн тэсгим хүйтэн, зэлүүд уулсын дунд дөрвөн жил хальсанд буулгахдаа тэрбээр энэ аргыг сурсан байна.

"Бүргэдтэй ан хийх: Монголын казакуудын ертөнц" номондоо Мохан уг зургуудаа хэвлэжээ.

Хэдэн зуун дамжсан нүүдэлчин казак морьтнууд цармын бүргэдтэй ан хийж, холбоо тогтоож иржээ. Далавчийнх нь урт 2.5 метр хүрдэг эдгээр шувууг анчид ангаахай байхад үүрнээс нь авч, өсгөдөг юм. Хамт ан хийх цаг нь ирэхэд хүн, шувуу хоёрын хооронд дотно барилдлага тогтсон байдаг.

1980-аад оны сүүлээр Сидней хотын "Fairfax"-д мэдээ, спортын зурагчнаар ажиллаж байхдаа, Хонгконгийн гэрэл зургийн сэтгүүлч тэрбээр олон улсын сониноос нэг мэдээ уншсанаар бүргэдтэй анчдын талаар анх олж мэджээ. Монголд ирэх хүртэл Паланид уг зураг хадгалагдаж, алс холын мөрөөдөл нь байсаар ирсэн байна.

Монголд анчны хэд хэдэн гэр бүлтэй амьдарсан Паланид хүн, бүргэд хоорондын онцгой холбоо гайхалтай санагджээ. Цасанд хучигдсан эгц өндөрлөг, тал нутгаар өвөлдөө морьтнууд бүргэдийн хамт аялдаг. Агнах үнэг, чононы цасан дээрх мөрийг дагахад хялбар тул өвөл ан хийхэд хамгийн тохиромжтой. Олзоо хармагцаа анчин бүргэдээ тавихад авдаа шунгадаг. Ан дуусахаар морьтой анчин бүргэдийг дагаж, ангийн махыг хүн, шувуу хуваан авдаг байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ