Францын бүс нутгийн сонгуульд Үндэсний фронт нам тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 13:29:02

ПАРИС. /BBC/. Францын бүс нутгийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар хэт барууны Үндэсний фронт нам ихээхэн амжилт гаргаад байна.

Францын эх газрын 13 бүс нутгийн наад зах нь зургаад нь Үндэсний фронт нам тэргүүлжээ.

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози тэргүүтэй барууны төвч Бүгд найрамдах нам эрх баригч Социалист намыг ардаа орхин хоёрт орсон байна.

Энэ сарын 13-нд хоёрдугаар шатны санал хураалт болох ажээ.

Сонгуулийн үр дүн тодорхой болж байгаатай холбогдуулан Францын өмнөд болон умард нутгийн хоёр тойргоос нэрээ татаж авч байгаагаа Социалист нам мэдэгдсэн байна. Энэ нь Үндэсний фронт нам ялахад саад болох арга зам юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ