Олон улсын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос 16 тамирчнаа илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-06 14:36:15
МОСКВА./ТАСС/. Өмнөд Солонгост болох олон улсын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос улс 16 тамирчнаа явуулна гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. Тэмцээн энэ сарын 17-22-нд Тэжон хотод болох аж. Умард Солонгосын 16 тамирчнаас гадна 9 албаны хүн явах аж.
 
Хоёр улсын спортын дэд сайд нар Пхеньян хотод яриа хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгосын тамирчдыг энэ тэмцээнд оролцуулахаар тохиролцсон байна.
 
Өмнөд болон Умард Солонгос хоёр улсын спортын салбарын солилцооны асуудлаар Панмүнжом тосгонд өнгөрсөн 6 дугаар сарын 18-нд яриа хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр хэлэлцсэн гол сэдэв нь Индонез улсад болох Азийн наадмын нээлтэд хоёр Солонгос хамтран нэг далбаан дор оролцуулах асуудал байсан юм. Индонезийн Жакарта хотод ирэх сарын 18-наас 9 дүгээр сарын 2-нд болох наадамд хоёр Солонгос 100 тамирчнаа илгээнэ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ