ХХЕГ, ИХШХЕГ-ын албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-07 11:36:40

АТГ-аас хуулийн дагуу Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан тушаалтнуудын мэдүүлгийг шалгаж байна.

 Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын хэмжээнд төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг АТГ тогтмол хийдэг юм. 
Энэ шалгалтын хүрээнд Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудын 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна гэж АТГ-ын ХМОНХ албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ