Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-06 13:01:25

Аргын тооллын 12 дугаар сарын 06. Адъяа гараг. Билгийн тооллын Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын 26. Тугчин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 08 цаг 40 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай.

Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Холбоотой мэдээ