Обама ард түмэндээ хандаж үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-06 11:25:16

​ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орны аюулгүй байдлын талаар ням гарагт ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.

“Америкийн ард түмнийг хамгаалах эн тэргүүний зорилтоо хэрэгжүүлэхэд Засгийн газрын авч буй алхмуудын талаар Ерөнхийлөгч Обама ням гарагт Цагаан ордны Зууван танхимаас ард түмэнд хандаж үг хэлнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.

“АНУ-ын Ерөнхийлөгч мөн Калифорни муж улсын Сан-Бернардино хотод үйлдсэн халдлагын талаар шинэ мэдээлэл өгнө” гэж Цагаан ордны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “терроризмын аюулыг илүү өргөн утгаар, тухайлбал, энэ аюулын мөн чанар, хаанаас үүдэлтэй хэрхэн устгах талаар ярих аж”.

Цагаан ордны мэдээллээс үзвэл, АНУ-ын Ерөнхийлөгч “Лалын улс бүлэглэлийг устгана гэдэгт бат итгэлтэй байгаагаа, мөн хор хөнөөлтэй үзэл суртлаа дэлгэрүүлэхэд хүчирхийллийг ашиглаж байгаа террорист бүлэглэлүүдийг ялахын тулд  АНУ шударга ёс, тэгш эрх, эрх чөлөөг тууштай баримтлагч үнэ цэнэдээ тулгуурлах ёстой” гэдгийг цохон тэмдэглэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Сан-Бернардино хотод хоёр террорист 14 хүний аминд хүрч, 21 хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ. Гэмт этгээдүүд автомат буугаар зэвсэглэсэн байжээ.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ