Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцож, үг хэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-28 10:47:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.20 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Мөн чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх болсныг дурьдлаа. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "60 тэрбум”-ын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Төрийн удирдах албан тушаалд ажиллаж буй зарим хүмүүс албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шалгуулах хэрэгтэй" гэв.

Ийнхүү чуулганаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ