Автомашин шатсан тухай хоёр дуудлага иржээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2015-12-05 10:55:39

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 04-05-нд нийслэлд гал түймэр гарсан тухай 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлага ирснийг алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цацал багийн Өргөөгийн 6 дугаар гудамжинд автомашин шатаж байгаа тухай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 21 дүгээр хорооллын 18-ын таксины буудал дээр автомашин шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 68 дугаар байрны уурын зуух, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 26 дугаар гудамжны 3 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан утраажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ