Засгийн газрын нийт хөрөнгө өнгөрсөн онд 14.2 их наядаар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн дүгнэлтээр анх удаа “зөрчилгүй” гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Монгол Улсын Засгийн газар нийтдээ 45.6 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Үүний 14.2 их наяд төгрөгийг 2017 онд бүртгэсэн шалтгааныг гишүүд тодрууллаа. Засгийн газраас өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 12 тэрбум ширхэг хувьцааг 11.2 тэрбум төгрөгийн биет бус хөрөнгөөр бүртгэжээ. Энэ нь Засгийн газрын хөрөнгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлснийг Сангийн сайд тайлбарлав.
Мөн үеэр Б.Баттөмөр гишүүн, "Монгол Улсын хэмжээнд төсвийн сахилга, дэг журам бүрэн алдагдсан гэдгийг “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт"-ыг зохион байгуулахад зарцуулан хөрөнгийн зарцуулалтаас харж болно. Бид хөрөнгө оруулалт татаж, төсвийн зардлыг багасгах арга хэмжээ авсан ч сахилга, хариуцлагыг бэхжүүлэхгүйгээр энэ байдал засрахгүй. Тиймээс төсөв үргүй зарсан этгээдийг хууль, хяналтын байгууллагаар шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой" гэлээ. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, экспортоор гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанкинд байршуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Стратегийн ордыг ихэвчлэн олон улсын гэрээний дагуу ашигладаг. Тиймээс бид олон улсын дүрэм, журмыг дагах ёстой. Монгол Улсын олон улсын олон улсын дүрэм журмаас ангид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс арилжааны банкуудыг чадавхижуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй" хэмээв. Мөн З.Нарантуяа гишүүн “Валютын ханшийн савалгаа бол зээлийн хүүгийн өндөр байгаагийн үндсэн шалтгааны нэг. Гэхдээ үүнийг хуулиар биш УИХ-ын тогтоолоор шийдэх боломж бий" гэлээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ч.Ариунболд