Сум хөгжүүлэх сангийн зээлийг ирэх сараас олгож эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-26 19:36:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Он гарсаар “Сум хөгжүүлэх сан” 18 иргэний төслийг 151.6 сая төгрөгөөр дэмжжээ. Үүний эргэн төлөлт 130 сая төгрөг төвлөрсөн тул ирэх сараас дараагийн зээлийг гаргана гэж Баян-Өндөр сум мэдээллээ.
Уг сангаас өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгч,  иргэд зээл авч болох юм. Ингэхдээ иргэн 10 хүртэлх сая, аж ахуйн нэгж, хоршоо 15 сая хүртэлх төгрөгийн зээл авч бизнесээ өргөжүүлэх боломжтой юм.
“Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийг хүнс, хөдөө  аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, оёдол, сүлжмэл, ноос, ноолуур болон боловсруулах үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл, гар урлал зэрэг Орхон аймагт тэргүүлэх чиглэлийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг юм. Зээлд хамрагдагсдыг хариуцлагажуулахын тулд өнгөрсөн оноос Монголбанкны зээлийн мэдээллийн лавлагааг нэмэлтээр авахын сацуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүүг банкны хүүд шилжүүлж дахин зээл олгохгүй байхаар журамлажээ. Үүний үр дүнд зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэнэ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ