Обама: Ирак руу нэмж цэрэг илгээх нь түрэмгийллийн зорилгогүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-12-04 13:09:26

ВАШИНГТОН. /Anadolu/. Ирак руу нэмж тусгай хүчин илгээх шийдвэр нь дахин түрэмгийлэл үйлдэх гэсэн хэрэг биш гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Босогчдын бүлэглэлтэй тэмцэхийн тулд Сирид цэргийн ажиллагаа өрнүүлж, Курдын хүчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ирак руу цэрэг илгээнэ гэж Пентагон мэдэгдсэний дараа Обама “CBS” телевизэд ярилцлага өгчээ.

“Газарт гутлын мөр гаргахгүй гэж намайг хэлэхэд цөлд байгаа батальонууд Ирак эсвэл Сирид Иракт болсон шиг түрэмгийлэл үйлдэхгүй гэдгийг америкчууд ерөнхийдөө ойлгосон гэж би бодож байна. Гэвч бидний явуулж байгаа ажиллагаа “Лалын улс” бүлэглэлийг системтэйгээр шахаж, бүрэн устгах зорилготой бөгөөд үүнд цэргийн бүрэлдэхүүн хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ