ГЕГ-ын дарга О. Ганбат АТГ-т шалгуулахад бэлэн гэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-04 10:53:45

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ийм мэдэгдлийг хийгээд байна. Авлигатай тэмцэх газраас тэдний дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж эхэлсэн юм.

ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Дээрх нэр бүхий хүмүүс батлан даалтад, гадуур шалгуулж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.

Харин  Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн. Ийнхүү ГЕГ-ын нийт  найман албан тушаалтныг  шалгаж байна.  ГЕГ-ын дарга О.Ганбатыг АТГ-аас шалгах мэдээллийг үгүйсгэж, албан ёсоор шалгаагүй. Ажлаасаа халагдаж, гаалийн байгууллагын нэр хүндийг унагаж буй нэр бүхий хэдэн нөхөд намайг АТГ-т шалгуулна гэж байсан. Тэд АТГ-д хандсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би АТГ-д шалгуулахад бэлэн байна. Надад хийсэн гэм, нүгэл байхгүй” гэж мэдэгдлээ. 

Гаалийн ерөнхий газрын шинэ даргыг дагаад 110 орчим албан тушаалтан хууль бусаар Гаалийн байгууллагад шингэсэн байсан тухай тэрбээр, Төрийн албаны шалгалт өгөлгүй гаалийн байцаагчийн нэр зүүсэн 70 албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн нь  хуулийн дагуу гүйцэтгэсэн гэсэн тайлбар өгөв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ