Герман Сирийн кампанит ажилд оролцох талаар санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-04 10:08:11

МОСКВА. /Sputnik/.  Сири дэх “Лалын улс”-тай тэмцэх кампанит ажилд нэгдэхээр 1200 цэргийг Ойрхи Дорнод руу илгээх эсэх талаар Германы парламентад өнөөдөр санал хураана.

Уг алхмыг Канцлер Ангела Меркелийн Засгийн газар аль хэдийн дэмжсэн юм. Германы алба хаагчдаас гадна зургаан “Tornado” тагнуулын нисэх онгоц, харуулын болон шатахуун цэнэглэгч нисэх онгоц илгээхийг тус улсын хууль тогтоох байгууллага зөвшөөрөх магадлалтай байна.

Сирид явуулсан терроризмтой тэмцэх эвсэлд хязгаарлагдмал байдлаар оролцсон Германы урьдын туршлага амжилттай байсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Леиен хэлсэн юм.

“Лалын улс”-ын босогчидтой тэмцэж буй АНУ тэргүүтэй эвслийн гишүүний хувиар материал, техникийн тусламжийг Герман үзүүлж, эвслийн агаарын цохилтод оролцохоос зайлсхийж байсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ