Жижиг дунд бизнес эрхэлдэг 240 байгууллагад маркетингийн зөвөлгөө өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-13 17:42:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын маркетингийн холбооны 20 мэргэжилтэн өнөөдөр 240 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв.

МҮХАҮТ, Монголын маркетингийн холбоо хамтран жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ үеэр Монголын маркетингийн холбооны гүйцэтгэх захирал Э.Хулан, “Жижиг дунд бизнес эрхлэгчид орлогоо өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэх маркетингаа хэрхэн хийхээ төдийллөн мэдэхгүй байна. Тиймээс маркетингийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүн болон байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал” оролцогчдод зөвөллөө.

Мөн “Сантос” давс үйлдвэрлэлийн компаны маркетингийн ажилтан М.Туул, “Ажлын туршлага дутмаг тул давсыг зах зээлд хэрхэн нэвтрүүлэх, хэрэглэгчдийг татах чиглэлд мэдэхгүй зүйл их байсан. Өнөөдөр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсанаа баяртай байна” хэмээв.

Б.Халиун
Холбоотой мэдээ