Монголын малчид хахир өвөлтэй золгох гэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-03 17:00:02

ЖЕНЕВ. /Ifrc/. Монголын өргөн уудам тал нутгийн хэдэн зуун мянган малчин өрх хахир хатуу өвөл буюу монголоор зудтай өвөл болох нь гэсэн түгшүүртэй байна.

Зун нь гантай байсны улмаас өвлийн тэжээл бэлтгэх хадлан авч чадаагүйн улмаас зуд болдог. Өвөл Монголын дийлэнх нутгаар Цельсийн -30 хэмд хүрч хүйтрэн, 45 хүртэл см зузаан цасан бүрхүүл тогтдог. Байдал хүнд байгаа газрын мал сүрэг хахир өвлийг хүндхэн л давахаар байна.

Улаан загалмай нийгэмлэг ихээхэн түгшиж байгаа бөгөөд бид өргөн хүрээтэй яаралтай арга хэмжээ авахаар зэхэж байна гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа гамшгийн менежментийн ажилтнуудтайгаа уулзсаныхаа дараа мэдэгдэв.

2009-2010 оны өвөл цасан шуурга тавьж, хүйтний эрч чангарсны улмаас малын тоо толгой хэдэн саяар хорогдсон. Энэ нь орлогын ганц эх үүсвэртэй малчдын амьдралд маш хүнд цохилт болсон бөгөөд ийм байдал энэ өвөл үүсч болзошгүй байна гэж Монголын үндэсний онцгой байдлын хороо сэрэмжлүүлсэн байна. Тэр өвөл хэдэн арван мянган өрх Улаанбаатар хотын болон бусад төв газрын захын ядуусын хороолол бараадахад хүрчээ. Хотыг чиглэсэн томоохон шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, архидалт, үгээгүй ядуу байдал зэрэг нийгмийн асуудлыг хурцатгасан байна... гэж Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан Хлер Гудйонссон бичжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ