ОУЖБХ-ноос хоёр Солонгосын баг нэг далбаан дор жагсах болсонд талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ сарын 08-10-нд болох жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ, БНАСАУ-ын баг тамирчид нэг далбаан дор жагсах болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Уг тэмцээний талаар зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон хоёр Солонгосын Жүдогийн багийн ахлагч нар мэдээлэл хийв.
Тэмцээнд Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг улс оролцох бөгөөд нийт хүндэт зочид, баг тамирчид нийлсэн 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Тэмцээнийг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдааны үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ), Зүүн Азийн жүдо бөхийн холбооноос БНСУ, БНАСУ-ын багийг нэг тугийн дор нэгдэн орох санал тавьсныг хоёр Солонгос хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр БНАСАУ, БНСУ зуны спортын тэмцээнд нэг далбаан дор жагсаж, нэгдсэн баг илгээж байгаа анхны тохиолдол гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.
Хоёр Солонгос нэг тугийн дор жагсах болсонд Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлагууд талархал илэрхийлжээ.
БНСУ-ын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чул, “Энэхүү тэмцээнд манай хоёр улсын багийг нэгдэн ороход дэмжлэг үзүүлсэн Монгол Улсад талархаж байна. Анх ирэхдээ бид ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр бид нэгдэн оролцох боллоо. Тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
БНАСАУ-ын багийн дасгалжуулагч Вон Кёонг Ил, “Эх орноо төлөөлөөд баг тамирчдынхаа хамт Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Тэмцээнд бүхий л хүчээ гарган оролцох болно. Хамтран оролцох БНСУ-ын баг болон, зохион байгуулагч орон болох Монголын баг тамирчдад өндөр амжилт хүсье” гэв.
Тэмцээнийг 8 улсын 20 шүүгч шүүн явуулах бөгөөд энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооноос олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтыг явуулах болжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ