БНХАУ-Умард Солонгосын харилцаа цөмийн асуудлыг зохицуулахад тустай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Yonhap/. БНХАУ болон Умард Солонгос хоорондын харилцаа хэвийн, тогтвортой байх нь бүс нутгийг энх тайван байлгах болон цөмийн асуудлыг зохицуулахад чухал хувь нэмэртэй гэж БНХАУ-ын албаны хүн мэдэгдэв.
Умард Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой маргааны улмаас тус улс болон БНХАУ-ын харилцаа муудсан боловч сүүлийн үед дахин сэргэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох, яриа хэлцээ хийх замаар уг асуудлыг зохицуулах гэсэн гурван зарчмыг БНХАУ тууштай баримталж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Цөмийг зэвсэггүй болох БНХАУ-ын уриалгыг Умард Солонгос таагүй хүлээж авдаг гэж тэрбээр Өмнөд Солонгосын сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөн Өмнөд Солонгостой хийж байгаа БНХАУ-ын түншлэлийн харилцаанд Умард Солонгос дурамжхан ханддаг байна.
“БНХАУ болон Умард Солонгосын харилцаа сайжирвал цөмийн асуудлыг зохицуулах болон зургаан талын хэлэлцээг үргэлжлүүлэхэд тустай юм. Тиймээс БНХАУ Умард Солонгостой хийж буй харилцаагаа хэвийн, тогтвортой болгохын төлөө ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга