Словений шигшээ баг “Улаанбаатар дэлхийн Гран при”-д тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 сагсанбөмбөгийн "Улаанбаатар дэлхийн Гран при” тэмцээн энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай болж шилдгүүдээ тодруулав.
"Токио-2020" зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрлийн баг тамирчдад “Олимпийн эрхийн оноо” олгох энэ тэмцээний шагналын сан нь 20 мянган ам.доллар байв. Уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола компани ажиллаж хамтран зохион байгуулжээ.
"Улаанбаатар дэлхийн Гран при” тэмцээнийг урьдчилсан дэлхийн аварга хэмээн олон улс орны хөгжөөн дэмжигчид ихэд сонирхон үзсэн байна. Учир нь энэ сарын 8-12-нд Филипин улсын Манила хотноо болох 2018 оны ФИБА-гийн 3х3 төрлийн ДАШТ-д оролцох, чансаагаараа тэргүүлэгч багууд болох Poland, Russia, Serbia /2017 оны дэлхийн аварга/, Slovenia, улсын багууд ирж оролцсон юм. Тус тэмцээний тэргүүн байрт дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Словений шигшээ Пиран баг шалгарсан бол хоёрдугаар байрт Австралийн Мельбурн баг, гуравдугаар байрт дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн Novi Sad баг тус тус шалгарлаа.
Харин манай Улаанбаатар Хангарьд баг тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтод Тэнүүн Өлзий багийг 22:14-өөр хожиж, дараа нь Канадын шигшээ Саскатоон багт 17:8-аар хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын шигшээ Москва багийг 13:11-ээр буулган авсан хэдий ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын Мельбурн багт 21:13-аар хожигдож тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарсан юм.
Ховд багийн хувьд 3x3 төрөлд эрэмбээрээ №1 баг болох Novi Sad багтай хэсэгтэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж бараг л буулгаж аваад хожигдсон юм. Өсөж яваа залуу багийн хувьд дэлхийн шилдэг тоглогчдоос бүрдсэн багтай эн тэнцүү өрсөлдөж тоглолтыг нь эвдэж байгаа нь чамгүй амжилт үзүүлсэн байна. 2018 оны энэ сарын 2-3-нд үргэлжилсэн “Улаанбаатар дэлхийн Гран при” тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан багууд “Kuala Lumpur” Их дуулгад орох эрхтэй боллоо.
Харин жилийн өмнө Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан “UB Challenger 2017” Гран при-д оролцож үеэсээ өнөөдөр хүчирхэг баг болсон гэдгээ нотолж чадсан Улаанбаатар Хангарьд баг болон Ховд багийнханд улам өндөр амжилт гаргана гэдэгт монголчууд итгэлтэй байна.

Д.Өлзий