"Лалын улс" Оросын тагнуулыг цаазаар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-03 11:15:50

ДАМАСК. /NHK/. ОХУ-ын тагнуулчийг цаазаар авч буй мэт дүрс бичлэгийг “Лалын улс” бүлэглэл интернэтэд нийтэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургаар эхлэх уг бичлэг лхагва гарагт цахим ертөнцөд тархсан байна. Дүрс бичлэгт “Та нар ялагдсан бөгөөд доромжлогдсон” гэж орос, араб хэлж байгаа хэсэг гарчээ.

Мөн улбар шар өмсгөлтэй залуу оросоор “би Чеченийн Грозный хотоос ирсэн” гэж хэлсэн байна. Тэрбээр, ОХУ-д үйлдэхээр төлөвлөсөн террорист халдлага болон террорист бүлэглэлд нэгдсэн чеченьчүүдийн тухай тагнуулын мэдээлэл цуглуулах даалгавар өгч, ОХУ-ын Аюулгүй байдлын алба намайг Сири, Ирак дахь босогчдын хяналтад байгаа газар руу илгээсэн гэж мэдэгджээ.

Дараа нь тэрбээр нуурын ойролцоо өвдөглөн суусан байна.

Харин хутга барьсан босогч, “ОХУ агаарын цохилт өгч эхэлснээр юуг ч өөрчлөөгүй, харин хүүхэд, эмэгтэйчүүдийн амийг хөнөөж байна. ОХУ ялалт байгуулж чадахгүй дайныг эхлүүлсэн бөгөөд аюулгүй газар гэж байхгүй” гэж хэлээд залуугийн амийг хөнөөжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ