Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 08:03:36
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 18. Сугар гараг. Суулга одтой, Долоон улаан мэнгэтэй, хөх хулгана өдөр.
 
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал
 
Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
 
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Холбоотой мэдээ