Британичууд Сири дэх террористуудад цохилт өгөхийг эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-03 10:29:53

ЛОНДОН. /RIA Novosti/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгөх эсэх асуудлыг Их Британийн парламентаар хэлэлцүүлж байх үед буюу лхагва гарагийн орой тус бүлэглэлийг объектуудыг бөмбөгдөхийг эсэргүүцэгчид нийслэл Лондон хотын төвийн хөдөлгөөнийг хагас цаг хаажээ.

Хэдэн арван идэвхтэн дээрх ажиллагааг эхлүүлэхийг эсэргүүцэн хэд хоног жагсаж байгаа юм.

Илүү олон хүн оролцсон жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд болон мягмар гарагт болсон байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ