Путин жил тутмын илгээлтээ өнөөдөр тавина
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илгээлтээ Холбооны улсын хурал буюу парламентдаа тавина.
Энэ жилийн илгээлт Оросын орчин үеийн түүхэн дэх 22 дахь удаагийнх болох бол Путины хувьд 12 дахь нь болж байгаа юм.
Уламжлал ёсоор арга хэмжээ Кремлийн Их ордны Георгийн танхимд Москвагийн цагаар өдрийн 12 цагт эхэлнэ. Улсын Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Путины илгээлтийг сонсохоор Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв комисс, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүн нар, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид уригджээ.
Путины хэлэх үгийг телевиз, радиогоор шууд дамжуулна.
Улс орны нөхцөл байдлыг үнэлэх, дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох Ерөнхийлөгчийн үүргийг Үндсэн хуулиар тодорхойлсон байдаг.
Путин илгээлтээ бэлдэхэд хэзээд биечлэн ихээхэн анхаарал тавьддаг.
Ерөнхийлөгчийн илгээлтийн агуулгыг Кремль мэдээлдэггүй уламжлалтай.
Ерөнхийлөгчийн Холбооны улсын хуралд илгээлтээ тавих тогтсон өдөр байдаггүй бөгөөд жил бүр ажлынх нь хуваарь болон уг баримт бичиг бэлэн эсэхээс шалтгаалж товлодог байна.
Д.Жаргал