Хятадад сурагчдад зориулсан номын сантай галт тэрэг ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-30 14:51:09
Сиань./Синьхуа/. Хятадын Сианийн төмөр замын удирдлага болон Шэньсийн радио станц удахгүй болох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан уулын дүүргүүдийн Баожи – Гуаньюань чиглэлийн 6063 тоот галт тэргэнд зорчигч хүүхдүүдэд 300 шинэ ном бэлэглэжээ.

6063 тоот галт тэрэг нь Циньлин уулаар дамжин Шэньси, Ганьсу болон Сычуань мужуудаар дамжин өнгөрдөг байна. Тус галт тэргээр өдөр бүр бага болон дунд сургуулийн 1000 гаруй сурагч зорчин явдаг бөгөөд сурагчдад зориулж замдаа уншиж болох номнууд болон тусгай ширээнүүдийг галт тэргэнд байрлуулжээ.




Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ