Богд сум интернэтэд холбогдож эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн сумдаас интернэтэд холбогдож чадаагүй ганц сум болох Богдын хувьд төсөвт байгууллагууд эхний ээлжинд цахим сүлжээ ашиглах боломжтой болж байна.
Бага оврын сансрын холбооны терминалын тусламжтайгаар алслагдсан газруудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг VSAT системд Богд сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийг холбожээ. Цахим хэрэглээгүйгээр ажил бүтэхээ байсан энэ цаг үед Богдчууд шилэн кабельд холбогдох хүсэлтээ шат шатны байгууллага, удирдлага бүрт удаа дараа тавьж байсан юм. Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өвөрхангай аймагт томилолтоор ажиллахад энэ асуудлыг хөнджээ.
Тиймээс төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд дээрх байгууллагуудыг интернэтэд холбоод байгаа ба ирэх жил шилэн кабелиар айл өрхүүдийг интернэттэй болгох ажил эхлэх аж.

Б.Батчимэг