Дүрвэгчдийг хүлээж авах байсан барилга шатжээ

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-12-02 14:31:34

ХЕЛЬСИНКИ. /Xinhua/. Финландын баруун нутгийн Канкаанпяя хотод  дүрвэгчдийг хүлээж авах гэж байсан барилга шатжээ.

Дараа долоо хоногт тус бүсэд ирэх анхны  орогнол эрэгчдийг уг хоёр давхар модон барилгад хүлээн авахаар төлөвлөж байсан байна.

Дотроо 8 өрөө тасалгаатай барилга хоосон байсан учир хүний амь эрсдээгүй гэж Финландын өдөр тутмын “Iltalehti” сонин мэдээллээ.

Галыг зориудаар тавьсан байх магадлалтай боловч барилгыг сүйтгэснээр бүс нутгийн бусад байгууламжид орогнол эрэгчдийг байрлуулахыг зогсоохгүй гэж цагдаагийн газар мэдээлсэн байна.

1948 онд баригдсан уг барилгыг ховор зориулалтад ашиглахаар Финландын Эртний үнэт дурсгалын үндэсний зөвлөл хадгалж байсан гэж “Iltalehti” сонин бичжээ.

Галыг хяналтад авсан боловч, унтраах ажил бүтэн өдөр үргэлжилжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ