Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг Өвөрхангайд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт 5 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 1 хүртэл ажиллаж байна.
Энэ хугацаанд байгаль орчин, газар, геодези, зураг зүй, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнс, хөдөө аж ахуй, цөмийн болон цацрагийн эрүүл мэндийн хяналтын чиглэлээр нэгдсэн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний талаар төсөл боловсруулах юм.
Мөн улсын байцаагчдын зүгээс баримт бичгийг хянан үзэх, газар дээр нь хяналт шалгалт хийж, хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулах, тусгайлан батлагдсан удирдамжид тусгасан аргаар тагдалт, судалгаа, хяналт-шинжилгээг гүйцэтгэнэ.
Хяналт, шалгалтыг Хужирт, Хархорин, Арвайхээр, Нарийнтээл, Уянга, Бат-Өлзий сумдад зохион байгуулах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хяналт шалгалтад өндөр ач холбогдол өгч, шуурхай ажиллахыг аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлтэс, албадын удирдлагуудад үүрэг болгов.

Б.Батчимэг