Цэвэрлэх байгууламжийн барилга 20 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод шинээр барьж байгаа “Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажил 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Азийн Хөгжлийн банкны “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн “L3388 – MON” төслийн санхүүжилтээр баригдаж байгаа уг цэвэрлэх байгууламж нь 50 мянган хүний хэрэгцээнд тохирсон 3000 шоо метрийг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд лагийг дахин боловсруулж бордоо болгон ашиглах тоног төхөөрөмжөөр хангагдсан зэргээрээ олон улсын стандартад нийцэж байгаа юм. Байгууламжийг Компорт Импекс ХХК-ийн ажилчид 2019 оны 11 сард ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна.

Арвайхээрийн хуучин цэвэрлэх байгууламж нь 1976 онд ашиглалтад орж байсан, 500 м/3 хүчин чадалтай учраас жилээс жилд нэмэгдэж байгаа хүн ам, айл өрхийн хэрэгцээнд хүрч чадахаа байсан, байршлын хувьд хотын төвдөө орж, зуны улиралд өмхий үнэр тараадаг болсон учраас ийнхүү шинэчилж байна.

Б.Батчимэг