Орос, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалт болно

Дэлхийд
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-21 12:41:40
ТОКИО. /ТАСС/. Орос болон Японы гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар энэ онд “2+2” хэлбэрээр уулзалт зохион байгуулна. Энэ талаархи хэлэлцээг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын эцсээр ОХУ-д айлчлах үеэр батлах аж.
 
Өмнөх “2+2” хэлбэрийн уулзалтыг 2017 оны 3 дугаар сард Токио хотод зохион байгуулагдаж байсан юм. Энэ удаагийн уулзалт нь Орост намар юм уу өвөл болж магадгүй аж.
 
“Никкэй” сонины мэдээлснээр, энэ жил зохион байгуулагдах “2+2” уулзалтын үеэр ОХУ-д Японы Зэвсэгт хүчний өндөр дээд түвшний түшмэд оролцох аж.
 
“Батлан хамгаалах яамдын чиг шугамын асуудлаархи харилцаа холбоог өргөжүүлэх нь аюулгүй байдлыг хангах хүрээнд Япон болон Орос хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн юм” хэмээн тус сонинд тэмдэглэжээ.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ