Автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, бүх нийтийн гүйлтийг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-21 12:37:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрчүүд “Дэлхийн авто машингүй өдөр”-ийг энэ сарын 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус өдөр Арвайхээр хотын төв замуудад авто машины хөдөлгөөнийг 08-18 цагийн турш хязгаарлаж, иргэд олон нийтэд явган алхан эрүүл мэнддээ анхаарах боломжийг иргэдэд нэг өдөр олгов. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас “Арвайхээр кросс-2018” үйл ажиллагааг зохион байгуулж, 300 гаруй хүн идэвхтэй оролцлоо.
Энэ үеэр өглөөний дасгал, бүх нийтийн кросс гүйлт, унадаг дугуйны парад, уран үзүүлбэрийн тэмцээн явагдаж, түрүүлсэн иргэд, идэвхтэй оролцсон баг, байгууллага, сургуулийг шалгаруулан урамшуулсан юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ