Их Британи террористуудад цохилт өгөх эсэхийг шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-02 11:14:25

ЛОНДОН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхээр Сирид явуулж буй агаарын ажиллагаанд Их Британийн Агаарын цэргийн хүчин оролцох асуудлыг тус улсын парламентад  хэлэлцүүлнэ. 

Парламентын хэлэлцүүлэг 10 гаруй цаг үргэлжлэх бөгөөд үүний дараа орон нутгийн цагаар 22:00 цагт санал хураана гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгджээ.

Сири дэх “Лалын улс”-ын босогчдын байрлалд Их Британи аль болох хурдан цохилт өгөх ёстой гэж тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Гэхдээ тэрбээр энэ асуудлаар санал хураах өдрийг дурдаагүй юм. Кэмерон Парис хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын бага хурлаас даваа гарагт буцаж ирснийхээ дараа нэг өдрийн хэлэлцүүлэг явуулах өдрийг товложээ. Ингэхдээ тэрбээр “Сири дэх “Лалын улс”-ын байрлалд цохилт өгөхийг дэмжиж байгаа депутатын тоо нэмэгдсээр байгаа болохыг” онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ