Хугацаа хэтэрсэн зээлийг энэ онд багтаан шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-17 15:52:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн 2238 өрхийн 3787 хүнтэй холбогдох хугацаа хэтэрсэн зээл 1,8 тэрбум төгрөг байна.
Сум, орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2011 оны 134 дүгээр тогтоолоор Сум хөгжүүлэх санг байгуулсан бөгөөд энэ хугацаанд 5,439 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн иргэдэд олгоод байгаа аж.
Гэвч Сум хөгжүүлэх сангийн зээлийг зориулалт бусаар зарцуулсан, эргэн төлөх чадваргүй айлд олгосон гэх шалтгааны улмаас 2 орчим тэрбум төгрөг буцаж төлөгдөөгүй байгаа юм. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан /2018.05.11/ - аар хэлэлцэж, 3, 4 дүгээр улиралд багтаан шийдвэрлэхийг аймаг, сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ