Шинээр сургууль барих шаардлагатай гэв

ОРОН НУТАГТ | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:37:26

Дорноговь аймгийн Сайншанд сумын  ерөнхий боловсролын III сургуулийн багтаамж  хоёр дахин ихэсчээ. Тус сургууль нь  400 орчим хүүхдийн багтаамжтай хэдий ч одоогийн байдлаар 800  гаруй хүүхдэд сургалт явуулж байгаа юм. 

Сургуулийн захиргаанаас Сайншанд суманд хүсэлт гаргаж 2.5 га газрыг  сургууль барих зориулалтаар шийдвэрлүүлсэн боловч зарим газар нь иргэдэд өмчлөгдсөн  аж. Албаны хүний хэлж буйгаар хэдэн хүүхдийн багтаамжтай сургууль барихаас шалтгаалж стандарт норм нь өөр өөр байдаг, тиймээс эхний удаа бага сургууль баривал ачаалал  багасаж өдөрт 2-3 хичээллэдэг байдал үгүй болж  хэвийн хичээллэх боломж бүрдэнэ гэлээ. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ