Малчдын зарим нь отор нүүдэл хийж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 21:36:38

Өвлийн эхэн сар гарснаас хойш Дорноговь аймагт хоёроос гурван удаа цас унасан нь өвөлжилт хүндрэх улмаар малчдын заримыг нүүдэллэх нөхцлийг бий болгож  эхэллээ.

Цасны зузаан зарим газраа 5-10 см байгаа бол хунгарласан үедээ 20-30 см болов. Одоогийн байдлаар Дэлгэрэх сумаас 5-6 өрх айл, Алтанширээ сумаас 10 гаруй өрх айл, Говьсүмбэр  аймгаас мөн тодорхой тооны малчин тус аймгийн  Эрдэнэ сумын нутагт нүүдэллэн иржээ. Дээрээс нь хөрш Замын-Үүд сумын 40 гаруй мянган мал тус суманд өвөлжиж буй.

Хэдийгээр Эрдэнэ суманд цас харьцангуй бага орсон ч өөрийн 110 гаруй мянган толгой малаас гадна отроор ирж буй малын тоо толгой өвөлжилтийг хүндрүүлж  болзошгүй байгааг албаныхан дурдсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ