Сургалтад хамрагдсан иргэд мэдлэгээ бусадтайгаа хуваалцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-13 20:40:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Жавхлант, Алтанбулаг, Хүдэр, Шаамар сумын 10 иргэн БНХАУ-ын Шанхай хотыг зорьсон байна. 
Дээрх иргэд тус улсын Худалдааны яамтай хамтран  зохион байгуулж байгаа загварчилсан тусгай сургалтад хамрагдахаар ийнхүү явж байгаа аж. Тэд сургалтад хамрагдсанаар орчин үеийн техник технологи, загварчлал, аргатай танилцаж өрхийн аж ахуйгаа өөд татаж, орлогоо нэмэгдүүлж, ажлын байр бий болгох олон зүйлд суралцах юм байна. Энэ удаагийн сургалтаар иргэд  зөгийн бал боловсруулах шинэ дэвшилтэд технологийг судлах, мөөг тариалах орчин үеийн технологи, хөдөө аж ахуйн механикжуулалт, хөгжлийн бүс нутгийн барилгын менежмент зэрэг чиглэл,  чиглэлээр номын дуу сонсч, тариалалтын бүс нутагт газар дээр нь очиж үзэн, харилцан туршлага судлах зорилготой оролцож байгаа ажээ. Сургалтад хамрагдсан иргэд Сэлэнгэ нутагтаа эргэж ирээд сурсан чиглэлийнхээ дагуу үзсэн, харсан, мэдсэн зүйлээ тариаланч, ногоочид, аж ахуй эрхлэгчдэд тайлагнаж мэдлэгээ бусадтайгаа хуваалцах юм байна. Энэхүү орон нутгийн иргэдийг хамруулж оюуны хөрөнгө оруулалт хийх ажлыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь  2017 оноос эхлүүлсэн хэрэгжүүлж байгаа юм байна. 
Сургалтанд оролцогчид энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотыг зорьсон бөгөөд 7 хоногийн турш номын дуу сонсох ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ