Цагдаагийн газарт гурван автомашин хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-10 14:41:40
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Э.Насанбат Хонда маркийн гурван ширхэг автомашиныг аймгийн Цагдаагийн газарт өнөөдөр гардуулан өглөө.
Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны зорилтод аймгийн цагдаа, прокурорын байгууллагыг автомашинаар, зарим сумын хэсгийн төлөөлөгчдийг мотоциклиор хангахаар тусгасны дагуу дээрх арга автомашиныг олгожээ.
Нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй, амар тайван аж төрөх нөхцлийг хангахад зориулж аймгийн Цагдаагийн газарт бензин шатахуун бага зарцуулдаг, орчин үеийн цоо шинэхэн автомашин гурван ширхэгийг гардуулсанд Цагдаагийн газрын хамт олон баярласнаа илэрхийллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ