Путинд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хүсэлт тавив

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-01 13:49:45

ПАРИС. /Yonhap/. Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг төгсгөх ач холбогдол бүхий яриа хэлцээг сэргээхэд туслах идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Оросын Ерөнхийлөгч Владимир Путинаас хүссэн тухай Хөх ордноос мэдээллээ.

Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг төгсгөж, оронд нь улс төрийн буулт хийж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх тухай, мухардмал байдалд орсон зургаан талын яриа хэлцээнд Орос оролцож байсан билээ.

Хоёр Солонгос, АНУ, Хятад, Японы оролцсон цөмийн яриа хэлцээ хамгийн сүүлд 2008 онд болсон юм.

Солонгосын хойгт энхийн замаар эргэн нэгдэх нөхцөл байдлыг бий болгоход чиглэсэн Өмнөд Солонгосын хүчин чармайлтыг дэмжиж, хамтран ажиллахыг Путинаас Пак хүссэн тухай тус улсын Ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн юм.

Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн маргааныг дипломат аргаар шийдвэрлэх хамтарсан хүчин чармайлт гаргахыг санал болгож буйгаа Путин Пакт хэлжээ.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ