ОЮУТНУУД МОНГОЛЫН СОР БОЛСОН УРАН БҮТЭЭЛЧТЭЙ УУЛЗЛАА

ОРОН НУТАГТ | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 13:44:43

“Цагаагчин гахай жил”, “Тэнгэрт хальсан тоос”, “Хөх жавар” гэхчлэн олон арван зохиол бүтээлээрээ уншигчдын хэзээний танил болсон МУСГЗ Долгорын Цэнджавтай Дорнод Их сургуулийн оюутан залуус, цэрэг дайчид уулзалт зохиолоо.

Хөдөө орон нутагт Монголын “сор” болсон хүмүүс ирэх нь ховор ч албан томилолттой энэ нутагт ирсэн түүнийг Дорнод Их сургуулийн удирдлага самбаачлан Монгол хэл-уран зохиолын тэнхимийн оюутнуудтай уулзуулж дотно сайхан яриа өрнүүлэв.

Дундговь нутагт төрсөн тэрээр Дорнод аймаг дахь Хилийн ... дугаар ангид 1972-1975 онд цэргийн алба хааж, цэл залуу насных нь амьдралын нэгээхэн хэсэг энэ нутагтай холбоотой. Тийм болохоор цэргийн амьдралаас сэдэвлэн бичсэн “Маргааш л дайн эхэлчих юм шиг 1080 хоног минь” эсээ туужийн талаар уулзалтад оролцсон цэргүүд сонирхон асууж, ангийн  “Хүндэт дэвтэр”-т нэрийг бичиж алдаршуулав.

Зохиолчийн тухайд алба хаасан ангидаа 40 жилийн дараа зочилж байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ