Дорнод аймгийн 80 мянга дахь иргэн энэ сарын сүүлээр төрнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-09 14:02:27
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнээ тодруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл 80 мянга дахь иргэн энэ сарын 20-ны дотор төрнө гэсэн тооцооллыг ажлын хэсэг гаргаад байна.

Дээрх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүлж, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Энхбаатар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Тэд оны эхний 3 сарын хүн амын төрөлт, нас баралтыг харьцуулсан дүнг сар сараар гарган тооцож байсан бол 4 дүгээр сараас 15 хоногоор гаргаж, энэ сараас өдөр тутам гаргаж эхлээд байна.  Энэ тоон мэдээллийг үндэслэн 80 мянга дахь иргэн төрөх хугацааг  таамаглаж байгаа юм байна.
Манай аймгийн хүн амын тоо 1989-1991 оны хооронд 80 мянга давж байсан ч нийслэл хотыг зорих хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжиж, 21 мянга гаруй иргэн нүүж очсон гэх статистик мэдээлэл бий. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр манай аймагт 79.5 мянган иргэн оршиж сууж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ