Багшийн тэмцэл, сурагчийн хөгжил
ТОЙМ
Багшийн цалинг нэмүүлэх хөдөлгөөн өрнөөд есөн сар боллоо. Бодит үр дүн гарсангүй. Ийм учраас 2018 оны 5-р сарын 9-нд Сүхбаатарын талбайд “Боловсролоо сэхээнээс аваръяа, багшаа ядуурлаас гаргая“ гэсэн уриатай цуглаан зохион байгуулна гэж “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо” ТББ-ын тэргүүн Ц. Мөнхтуяа мэдэгдлээ.
Тэрбээр боловсролын сайдтай 2018 оны эхнээс багш нарын бодит орлогыг 45 хүртэл хувиар нэмэхээр тохиролцоонд хүрсэн юм. Гэвч энэ тохиролцоо өнөөдөрийг хүртэл хэрэгжээгүй, багшийн цалин нэмэхгүй байна. Иймээс багш нар тэмцлээ үргэлжлүүлж жагсаал, цуглаан зохион байгуулах боллоо гэж тодотгол хийв.
Харин БСШУСЯ-аас энэ онд Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтны үнэдэсний зөвлөгөөн хийж “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” нэртэй дүгнэлт зөвлөмж гаргажээ. Тус зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн багш 160, удирдах болон бусад ажилтан 50, аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн 10, мэргэжлийн байгууллагын төлөөлөл 20, нийт 240 хүн оролцсон аж.
Зөвлөмжид боловсролын чанар сул байгаа суурь шалтгааныг тодруулахын тулд системийн судалгаа хийх, сургуулийн зураглалыг шинэчлэн гаргаж, сургалтын орчныг сайжруулах, бүх түвшинд ойлголтоо жигдлэх шаардлага байна. Нэмэгдэл хөлсийг багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээр, харин цалингийн нэмэгдлийг нийт багш нарт аливаа шалгуургүйгээр олгох, үндсэн цалинг нэмэх боломжийг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай. Мөн багшийн илүү цагийг 7 хоногийн 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар хязгаарлахгүйгээр амралтын өдөр, оройн цагааар ажилласан цагийг үнэлгээжүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа багшид нэмэгдэл олгох, тусгай сургуульд 2-3 хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах нь элбэг болсон тул тухайн сургуулийн багш нарын цалинг нэмэх хэрэгтэй гэж дурьджээ.
Багшийн цалин хэдэн хувиар хэрхэн яаж нэмэх нь гурван талт хэлэлцээрээр шийдэгдэх юм. Эцсийн шийдвэр гаргахын тулд судалгаа хийнэ. Одоогоор судалгаа хийгээгүй байна. Ийм болохоор багшийн цалин хэдэн хувиар, хэдэн төгрөгөөр, хэзээ шинэчлэгдэх нь тодорхойгүй байна гэж БСШУСЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ажилтан Ж. Ганбаатар хэллээ. Боловсролын салбарт цалин нэмэхдээ багшийн ажлын байрны тодорхойлолт, үнэлгээг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөлд үндэслэсэн шинэчлэнэ. Түүн дээрээ үндэслэн үр дүнд суурилсан цалингийн шинэ тогтолцоотой болгохоор БСШУСЯ, ХНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.
Энэ сарын 8-нд болох “Боловсролоо сэхээнээс аваръяа, багшаа ядуурлаас гаргая“ багш нарын цуглааныг БСШУ-ын ҮЭ болон, 34 мэргэжлийн холбоо, ТББ 20 гаруй иргэний нийгмийн байгууллага дэмжиж оролцоно гэж мэдэгдсэн гэнэ.
Багшийн ажил хүрээ өргөнтэй, сурагчдын нүдэнд ил тод тэдний хараа хяналт дор хэрэгждэг онцлогтой. Тийм учраас багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог гэж багшийн ажлын онцлогыг тодотгосон байдаг. Сурагчдын “толь” болсон багш нарын цалин нэмүүлэх, ажлын нөхцөл сайжруулах тэмцлийн нэн шинэ түүх 1995 оноос эхтэй. Сүүлийн жилүүдэд багш нар өдөр бүр ажил хаяж, жагсаал цуглаан зохион байгуулаад байгаагүй ч гэлээ ийм үйл ажиллагаанд үе үе санаатай болоод санаандгүй байдлаар татагдан орж ирсэн байх юм.
Улсын хэмжээнд 798 сургуульд 29 мянга 242 багш ажиллаж байгаа гэх мэдээлэл байдаг. Тэд эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгааг буруутгах арга байхгүй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ багш нар тэмцэл өрнүүлж эхэлсэн 1995 оноос эхлэн боловсролын тогтолцоо, сургалтын чанар эрс муудан сурагчийн хөгжил орхихгдсон гэх юм. Тэр үнэн үү. Энэ асуултыг цалингаа нэмүүлэх жагсаал, цуглаан зохион байгуулах бэлтгэлээ базааж байгаа багш нарт тавьж байна. Багш нар ямар хариу өгөх бол...
Г. Эрдэнэбат